134174
BBS
何でもお気軽に書いていってくださいね。
Хятадын шоронгоос суллагдсан монгол тэмцэгчээс сураггүй байна / ӨМХЭМӨ
Нью Йорк Таимэс
Даваа гариг, 12 дугаар сарын 13, 2010; 3:00 AM
Орчуулсан нь ӨМХЭМӨ

БЭЭЖИН ― “Тагнуул хийсэн” болон “салан тусгаарлах” үзэлтэй хэмээн буруутгагдаж 15 жилийн хорих ял аван Хятадад хоригдож байсан монгол үндэсний тэмцэгч ялаа дуусгаад суллагдсан боловч эхнэр хүүгийн хамт сураггүй байна хэмээн хүний эрхийн бүлгүүд мэдээлж байна.

Хадаа нь эдүгээ 55 настай бөгөөд монголын соёл заншлын төлөө тэмцэгч нөлөө бүхий нэгэн бөгөөд Хятадын хамгийн удаан хоригдсон улс төрийн хоригдлуудын нэг юм. Зохиолч, номын дэлгүүрийн эзэн байсан тэрбээр Хятадын хойд хэсгийн ихэнх хувийг эзэлдэг хязгааргүй өргөн тал нутаг бүхий Өвөр Монголд амьдарч байгаа монгол үндэстнүүдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч нэгэн байсан юм.

Хэдийгээр сүүлийн 60 жилийн шилжилт хөдөлгөөний үр дүнд Өвөр Монголын нийт хүн амын 80 хувийг Хятадад үндэстэн эзэлдэг боловч бүс нутгийн дөрвөн сая монгол үндэстэн хойд хил залгаа тусгаар тогтносон Монгол улстай ижил өөрсдийн хэл, соёл заншлаа хадгалж үлдэхийн тулд ихээхэн бэрхшээл туулсаар иржээ.

Тэдний эрх чөлөөний төлөө тэмцэл нь бусад хоёр цөөнх үндэстэн болох төвд, уйгурт явагдаж буй шашин, соёл, хэлээ авч үлдэх гэсэн зорилго нь яваандаа хятадтай цус мөргөлдөөнд хүргэсэн тэмцэлтэй харьцуулбал олон нийтийн анхаарлыг бага татаж, хэвлэл мэдээллээр бага мэдээлэгдсэн юм.

Тухайн үедээ мэдээлж байсан гадаадын эх сурвалжийн мэдээллээр бол Хадаа нь 1995 онд нийслэл Хөххотод хорь гаруй хүнтэй цуглаан зохион байгуулсаны улмаас баригдсан байна. Түүнийг хорьсоны дараа 200 гаруй оюутнууд түүний номын дэлгүүрийн гадаа цугларч, гартаа Монгол байлдан эзлэгч Чингис хааны зураг барьж, дуу дуулж байжээ.

Жилийн дараа түүнийг ялласан тогтоолд өгүүлсэнээр түүнийг бүс нутагт тусгаар тогтнол авчрах зорилго бүхий хууль бус Өвөр Монголын Ардчилсан Нэгдэл байгуулсан үндэслэлээр ялласан гэжээ. Түүний Америкийн Дуу Хоолой болон бусад гадаадын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагад үндэслэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэмээн нэмж буруутгасан байна.

Нью Йоркод байрлах Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөний мэдээлсэнээр Хадаагийн эхнэр, хүү нь энэ сард хоригдсоноос хойш сураггүй байгаа юм байна. Хадааг суллагдах ёстой өдрийн маргааш буюу Бямба гаригт хятадын нэгэн вэбсайт дээр Баасан гаригын өдөр цагтай “Гэр бүлээрээ уулзсан нь” хэмээх зурагнууд эх сурвалжгүйгээр тавигдсан байна.

Дээрх байгууллагын мэдэгдэж буйгаар тэр өдрийн үдэш нь цагдаа нар тэдний хамаатанд Хадаагийн гэр бүл дүүрэн хоол зассан ширээний ард инээмсэглэн суугаа дээрх зургуудыг агуулсан DVD өгсөн байна.

“Энэ бол хууль бус. Хятадын хуулиар бол 12 сарын 10-аас хойш Хадаа нь бүрэн эрх чөлөөтэй болсон байх ёстой. Тэд зөвхөн түүнийг хориод зогсохгүй, түүний гэр бүлийн гишүүдийг ч хорьж байна” хэмээн мэдээллийн өртөөний дарга Т. Энхбат мэдэгдэж байна.

Хадаагийн хоригдож байсан Чифен хотын цагдаагийн товчоо руу утсаар лавлахад 4 дүгээр Хорих төв лүү холбогд гэсэн байна. Шоронгийн ажилтан хэмээн өөрийгөө танилцуулсан хүнээс Хадаагийн хаа байгаа талаар асуухад утсаа салгасан байна.

Түүнийг үргэлжлэн хорьж байгаад хүний эрхийг хамгаалагчид ихээхэн санаа зовж буй бөгөөд Хятадын эрх баригчид өөрсөдтэй нь сөргөлдөгчдийг дарахын тулд хуулиас гадуур арга хэмжээ хүртэл зохион, шийтгэж байгааг дурдаж байна. Урд нь саатуулагдаж байхдаа цагдаа нар түүнийг тамласан талаар илэн далангүй ярьж байсан Бээжингийн хуульч, олны танил Гао Жишен сураггүй болоод хэдэн сар болж байна. Үүний адилаар албадан үргүй болгох эмчилгээг илчилсэн Чен Гуанчен хэмээх хүний эрхийг хамгаалагч Шандон аймаг дахь өөрийн гэртээ өнгөрсөн 9 дүгээр сараас хойш гэр бүлийн хамт хоригдож байгаа юм. Тэрбээр эд хөрөнгөнд хохирол учруулсан хэмээх үндэслэлээр 4 жил хорих ял эдэлсэн юм.

Хонг Конгд төвтэй Дуй Хуа Сан хэмээх Хятад-Америкийн хооронд хүний эрхийн талаарх яриа хэлэлцээрийг дэмждэг ашгийн бус байгууллагын судлаач Жошуа Розенвейг хэлэхдээ Хадаагийн олон жилийн ял нь тус улс дахь үндэсний цөөнхийн салан тусгаарлах үзлийг сурталчилдаг байгууллага хувь хүмүүст харуулж буй Бээжингийн хатуу бодлого юм гэв. Өнгөрсөн 15 жилийн турш түүний байгууллага болон хүний эрхийн бусад байгууллагууд Хадааг суллахыг Хятадын эрх баригчдаас удаа дараа шаардсан байна.

“Үндэсний цөөнхийн хоригдолууд бусад жирийн хоригдлуудтай харьцуулбал өршөөлд хамрагдах нь маш бага. Тэр бүү хэл хүчин юм уу дээрэм хийсэн хоригдлууд засран хүмүүжсэнийхээ төлөө ялаа хөнгөлүүлдэг шүү дээ” хэмээн тэр өгүүлж байна.

Нью Йоркод төвтэй мэдээллийн өртөөний тэргүүн Т. Энхбат хэлэхдээ Хадаа нь саяхан Хятадын эрх баригчдын тавьсан цөллөгөнд яв, эс бөгөөс амаа хамхиад Хятадад үлд гэсэн саналыг нь хүлээн авахаас татгалзсан “Монголчуудын баатар” юм хэмээв.

Хадаагийн эхнэр хүү хоёрыг нь баригдахаас өмнө байнга холбоотой байсан Т. Энхбатын хэлж буйгаар цагдаагийн газар Хадаад дээрх саналын хүлээн авбал сайн ажил, байшин амалсан байна. Т. Энхбат хэлэхдээ Хадаа аль ч саналыг нь хүлээн аваагүйгээр барахгүй хоригдсон жилүүдийнхээ төлөө цагдаагийн газрыг шүүхэд өгнө хэмээн андгайлсан байна.

“Тэр бол маш зоригтой хүн” хэмээн Т. Энхбат өгүүлж байна. Mr. Togochog said.

Чан Жин судалгаанд туслав.

http://www.nytimes.com/2010/12/14/world/asia/14china.html?_r=1

No.1120 2010/12/16(Thu) 13:01:14
Монгол тэмцэгч Хятадын шоронгоос суллагджээ / ӨМХЭМӨ
Ассошиэтэд Пресс
Даваа гариг, 12 дугаар сарын 13, 2010; 3:00 AM
Орчуулсан нь ӨМХЭМӨ

БЭЭЖИН – Өвөр Монголыг Хятадаас ангид тусгаар тогтнол олгох тэмцэл өрнүүлсэн тэмцэгч 15 жилийн турш хоригдсоны эцэст шоронгоос суллагдсан боловч төрийн тусгай хамгаалалтынхан түүнийг хаа нэгтээ хорьж байж болзошгүй хэмээн хамаатан нь Даваа гаригт мэдээллээ.

Хэдийгээр Хятадын шууд удирдлагатай Өвөр Монгол дахь монголчуудын салан тусгаарлах үзэл нь тэр бүр олонд мэдэгдээгүй боловч сүүлийн жилүүдэд Төвд болон Шинжаанд гарсан үндэсний цөөнхийн үймээн гарч болзошгүй хэмээн Хятадын засгийн газар болгоомжилж байдаг халуун цэгүүдийн нэг юм.

Өнөө 56 настай Хадаа нь өнгөрсөн Баасан гаригт суллагдах ёстой байсан боловч одоо хүртэл сураггүй байгаа тухай бэр эгч Нараа нь өгүүлж байна.

Тэрбээр хэлэхдээ нэрээ хэлэхийг хүсээгүй нэг хүн Хадаа өөрийн эхнэр хүүгийн хамт байгаа таван ширхэг дижитал зургууд агуулсан компакт дискийг Ням гаригт өөрт нь өгсөн байна. Тэдгээр зурагнууд нь саяханых болон үнэн болохыг Нараа батлаад танил биш нэгэн өрөөнд хамтаар хоол идэж байгаа зурагнууд байжээ.

“Бид зурагнуудыг үзээд түрхэн зуур бага ч гэсэн баяртай байлаа. Гэвч тэр одоо хүртэл эргэж ирээгүй, утсаар ч яриагүй байна. Тиймээс тэр одоо хүртэл эрх чөлөөгөө эдлээгүй байна хэмээн бид бодож байна” гэсэн байна.

Хадаа нь Өвөр Монголын ард түмэнд тусгаар тогтнолыг олгох Өвөр Монголын Ардчилсан Нэгдэлийг байгуулахад тусалсан байна. Түүний Өвөр Монголын нийслэл Хөххот дахь номын дэлгүүр нь хөдөлгөөний төв болсон бөгөөд 1995 оны 12 дугаар сарын 30-нд номын дэлгүүрийн үүдэнд 200 гаруй хүн 13-р зууны монгол хаан Чингисийн хөрөг бүхий зураг барьсан хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэн, дуу дуулж байсан байна.

Тэрбээр 1996 онд салан тусгаарлах болон тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр хоригдсон юм.

Даваа гаригт Хадаагийн хоригдож байсан Чифен хотын 4-р хорих болон Хөххот дахь Өвөр Монголын Хорих төв газар луу утсаар ярихыг оролдсон боловч хариу өгөөгүй байна.

http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2010/12/13/AR2010121300265.html

No.1119 2010/12/16(Thu) 12:58:09
Хятадын монгол тэмцэгчийг тойрсон ээдрээтэй асуудлууд / ӨМХЭМӨ
Уол Стрийт Жорнал, Жош Чин
2010-12-13
Орчуулсан нь ӨМХЭМӨ

Нэгэн хятад тэмцэгч Нобелийн Энхтайваны шагнал авч байх мөчид өөр нэгэн нь сураггүй алга болоод байна.

Монголчуудын хүний эрхийн группын мэдээлж буйгаар монгол үндэстний тэмцэгч Хадаа нь салан тусгаарлах үйл ажиллагаа явуулсан хэмээх үндэслэлээр 15 жил шоронд хоригдож, суллагдсан боловч одоо хүртэл хаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд суллагдаагүй байж магадгүй гэсэн таамагтай байна.

54 настай Хадаа нь өнгөрсөн Баасан гаригт Өвөр Монголын Чифен хотын шоронгоос суллагдах ёстой байсан юм. Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөны вэбсайтад тавигдсан хэдэн зурган дээрх он сар нь Баасан гаригаар байх бөгөөд Хадаа нь өөрийн эхнэр Шинна болон хүү Үйлсийн хамт зочид буудлын рестораны тусгай өрөөнд байгаагаар тавигдсан байна.

ӨМХЭМӨ өөрийн вэбсайт дээрээ мэдээлсэнээр Ням гаригт дээрх зурагнуудыг агуулсан компакт дискийг Хадаагийн бэр эгч Нараад “Төрийн аюулгүй”-н ажилтан өгсөн байна.

“Шинна болон Үйлсийн өмссөн хувцаснаас нь харвал энэ зурагнууд нь саяханых байна. Гэхдээ л тэд эрх чөлөөтэй болоогүй л байна” хэмээн Нараа хэлсэнийг ӨМХЭМӨ иш татжээ.

AFP мэдээлэхдээ өнгөрсөн сард эрх баригчид монгол тэмцэгч нарыг хорьж эхэлж, Хадаагийн суллагдах өдөр ойртох үед түүн дээр гэр бүлийнхэнийг нь эргэн очиход саад учруулж эхэлжээ. Шинна, Үйлс нар нь 12 сарын эхээр хоригдсон бөгөөд түүнээс хойш сураг чимээгүй байгаа тухай ӨМХЭМӨ мэдээлжээ.

Ассошиэтэд Пресс Даваа гаригт мэдээлэхдээ Нараа нь дээрх зургуудыг хүлээн авсаныг баталж байгаа бөгөөд Хадаа болон түүний эхнэр, хүүгээс нь сураг сонсоогүй байгаа тухай дурджээ.

Хадаа нь Өвөр Монголын Ардчилсан Нэгдэл хэмээх монголын хүний эрхийн байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Бээжин энэхүү группыг Далай лам болон Уйгурын хүний эрхийн тэмцэгч Рэбиа Кадээр нарын нэгэн адилаар салан тусгаарлах үзэл баримталдаг хэмээн буруутгаж байгаа юм. Хадаагийн эхнэр Шинна саяхан үүнийг няцаан, нөхрийнхөө хамтаар зүгээр л монголчуудын эрхийг хамгаалахыг оролдож байсан хэмээн мэдэгдсэнийг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Хэдийгээр Хятадын засгийн газар болон монгол үндэсний хоорондын сөргөлдөөн нь Төвд, Уйгурыг бодвол бага яригддаг хэдий ч асуудал бол адил юм. Төвд болон Кадээрын төрсөн Шинжан нутагтай адил байгалийн баялаг нөөцтэй Өвөр Монголд сүүлийн хэдэн жилд хан үндэстэн үлэмж ихээр цутган нүүн суурьшиж буй юм.

Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл хан үндэстэнгүүд Өвөр Монголын нийт хүн амын 80 хувийг бүрдүүлж буй бөгөөд монгол үндэстэнгүүд 17 орчим хувьтай байна. Бээжин тус бүс нутаг дахь нүүрсийг олборлохоор зорьж байгаа энэ цаг үед монгол үндэстний тоо улам улам цөөрөх нь.

Өнгөрсөн онд Өвөр Монгол нь нүүрс олдворлолтоор Шансигийг орыг эзлэн Хятадад тэргүүлсэн бөгөөд хар алтнаас болж хотууд цэцэглэн хөгжиж, машин замын түгжрэл ихсэх болсон байна.

Хэдийгээр эдийн засаг өсч буй ч энэхүү хөгжил нь зөвхөн хятад үндэстэнд тааламжтайгаар зохицуулагдаж байна хэмээн монголчууд нь гомдоллон энэ бүс нутагт үндэстэн хоорондын сөргөлдөөнийг улам хурцатгаж буй юм.

Энэхүү зөрчлийн улмаас засгийн газар 2004 онд Улаанбаатар хоын монголын өмнөө барьдаг метал хамтлаг болох Хурд хамтлагын тоглолтыг цуцлахад хүргэсэн байна.

Энэхүү үндэстний зөрчил нь сүүлийн хэдэн жил Хятадын хил даваад Монгол дахь үндэсний хэт үзэлтнүүдийг олноор төрүүлж, хятад компани, ажилчид руу уураа гаргах үзлийг дэвэргэж байна.

Монголчуудын энэхүү зөрчил, сөргөлдөөний улмаас засгийн газар Хадаагийн талаарх мэдээллийг нууцалж байж болох юм. Ройтерс агентлаг Өвөр Монголын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Вэн Фей-ээс Хадаагийн талаар тодруулахад тэр хүний тухай огт сонсоогүй гээд “хэрэв тэр шоронгоос суллагдсан юм бол би хаана байгааг нь яаж мэдэхэв, хэрэв тэр шоронд байгаа юм бол би хаана байгааг нь мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн байна.

No.1118 2010/12/16(Thu) 12:54:48
ӨВӨР МОНГОЛЫН ХҮНИЙ ЭРХИЙН МЭДЭЭЛЛИЙН ӨРТӨӨ (ӨМХЭМӨ)-НӨӨС ЯАРАЛТАЙ ХҮРГЭХ УРИАЛГА / ӨМХЭМӨ
ӨМХЭМӨ
2010-12-08
Нью Йорк

Re: Хадаагийн гэр бүлийн бүх гишүүдийг үндэслэлгүйгээр саатуулж, хорьж буй тухай

Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМӨ) нь Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орны шоронд хоригдож буй монгол үндэстэн, улс төрийн хоригдол Хадаагийн эхнэр хүү хоёрыг хорьж, саатуулсан явдалд ихээхэн санаа зовниж байна.

Хадаагийн эхнэр Шинна, өдгөө 55 настай, нь 2010 оны 12 дугаар сарын 4-нд ӨМӨЗО-ы нийслэл Хөххот дахь Монгол Судлалын номын дэлгүүрээс баривчлагдсан. ӨМӨЗО-ы Олон түмний амгаланг сахиулах товчоо нь түүний бяцхан номын дэлгүүрийг нь “хууль бус бизнес эрхэлсэн” хэмээн буруутгаж байна. Шинна нь одоо Хөххотын Нэгдүгээр саатуулах газарт хоригдож байна. Тэрбээр зүрхний хүнд өвчтэй бөгөөд өдөр тутам эм хэрэглэх ёстой. Шиннагийн хүү Үйлс нь түр суллагдах үедээ ӨМХЭМӨ-тэй утсаар холбогдохдоо мэдээлсэнээр тэрбээр саатуулах газарт эмийг нь хүргэж өгөхийг хүссэн ч зөвшөөрөл өгөөгүй байна. Шиннагийн эрүүл мэнд болон нөхцөл байдал одоогоор ямар байгаа нь тодорхойгүй.

Тэр өдөр буюу 12 дугаар сарын 4-нд Хадаа, Шинна нарын хүү Үйлсийг Хөххотын Сайхан дүүргийн цагдаагийн газрынхан Интернэт кафед байхад нь баривчилсан байна. Баригдахаасаа өмнөхөн тэрбээр ӨМХЭМӨ болон бусад хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагууд руу ээжийнхээ саатуулагдсан тухай яаралтай захиа явуулж, арга хэмжээ авахыг хүссэн юм. Түүнийг шөнө дундаас өмнө суллан явуулсан боловч маргааш өглөө нь (12 дугаар сарын 5) Хөххотын Сайхан дүүргийн цагдаагийнхан дахин баривчилж хорьсон байна. BBC-гийн мандарин хэлний хэлтэс цагдаагийнхан гар утсыг нь хураан авч унтраахаас өмнө Үйлстэй ярилцлага хийх боломж олдсон байна. Энэхүү богино ярилцлага BBC агентлагын вэбсайт дээр тавигдсан бөгөөд сурвалжлагчтай ярилцаж байхад түүнийг саатуулах газар байгаа мөн цагдаа утсыг нь хүчээр унтрааж буй нь бичигдэж үлдсэн байна. Хөххотод байдаг Үйлсийн найз нь үүний дараахан ӨМХЭМӨ-нд батлан хэлэхдээ Үйлс нь ээжийнхээ хоригдоаж байгаа Өвөр Монголын нэгдүгээр саатуулах газарт байгаа гэдгийг хэлсэн байна.

Өдгөө 55 настай Хадаа нь 1995 онд “улс үндэстнийг хуваах гэсэн, тагнуул хийсэн” гэсэн үндэслэлүүдээр Хятадын эрх баригчдад баривчлагдаж 15 жилийн ял авсан бөгөөд гарсаны дараах 4 жилд улс төрийн ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан юм. Баригдахаасаа өмнө Хадаа нь Өвөр Монголын Ардчиллын Нэгдэлийг Өвөр Монголд ардчилсан, тайван замаар тусгаар тогтолыг олж, тусгаар тогтнолт Монгол улстай эргэн нэгдэх зорилготой юм. Хадаа мөн “Өвөр Монголын гарах арга зам” ном бичиж, “Өвөр Монголын дуу хоолой” сэтгүүлийг эрхлэн гаргаж байжээ. Эмнэсти Интернейшнл байгууллага түүнийг “оюу санааны хоригдол” хэмээн зарласан юм. Шүүх ажиллагааг нь явуулсан шүүгчдийн гаргасан шийдвэрээр Хадаа нь баривчлагдсаныхаа 15 жилийн ойн өдөр буюу НҮБ-ийн Хүний Эрхий өдөр болох 2010 оны 12 дугаар сар 10-ны өдөр суллагдах ёстой юм.

Хүний эрхий өдөр ойртож буй энэ мөчид Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө нь Хятадын эрх баригчид ямар нэгэн шалтгаангүйгээр Хадаагийн гэр бүлийн гишүүдийг барин хорьж байгааг эрс буруушааж байна. ӨМХЭМӨ нь Хятадад буй монгол тэмцэгчид улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөний наад захын эрхүүдийг сурталчлах ажиллагааг нь хаан боогдуулж, барьж хорих аюултай байнга тулгарч байдагт сэтгэл зовниж байна. ӨМХЭМӨ нь олон улсын байгууллагуудыг Өвөр Монголд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа явдалд анхаарлаа хандуулж, монгол угсааны тэмцэгчдийг шалтгаангүйгээр барьж хорихыг зогсоох, монгол зан заншил, хэл соёлыг уусган, байгаль орчныг нь сүйтгэж буй үйл ажиллагаагаа зогсоохыг Хятадын засгийн газраас шаардахыг уриалж байна.

No.1117 2010/12/16(Thu) 12:50:00
Өвөр Монголын тэрс үзэлтэний гэр бүлийг онилж байна / ӨМХЭМӨ
Өвөр Монголын тэрс үзэлтэний гэр бүлийг онилж байна

Орчуулсан нь ӨМХЭМӨ
2010-12-05
Нью Йорк

Хөххотын цагдаагийн газар шоронд хоригдож буй тэмцэгчийн эхнэрийг хорьж, хүүг нь байцаасан байна.

Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрх баригчид шоронд хоригдож буй үндэсний тэмцэгчийг суллагдахаас өмнө эмх замбараагүй байдал үүсэхээс сэрэмжлэн эхнэрийг нь хорьж, номын дэлгүүрт нь нэгжлэг хийсэн байна.

Шинна,55, нь нийслэл Хөххот дахь Монгол судлалын номын дэлгүүртээ байхдаа Бямба гаригт баривчлагдсан бөгөөд энэ нь түүний нөхөр Хадаагийн суллагдахаас зургаан хоногийн өмнө болж буй юм.

Хадаа,54, нь “салан тусгаарлах”, “тагнуул хийсэн” гэсэн үндэслэлүүдээр 15 жилийн ял авсан юм.

Нью Йорк хотноо орших Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМӨ) байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Т. Энхбат хэлэхдээ “Хадаагийн суллагдах хугацаа ойртох тусам Хятадын эрх баригчид монголчуудын дунд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх замаар хүмүүсийг дуугүй болгох эрмэлзэлтэй байна” хэмээн өгүүлж байна.

Хөххотын Сайхан дүүргийн цагдаагийн ажилтанууд номын дэлгүүрт нэгжлэг явуулж, олон зуун ном, CD, бэлэг дурсгалын зүйлс, дэлгүүрийн данс тооцооны дэвтэр болон комьпютер зэргийг хураан авсан байна.

Шинна нь нөхрийгөө баривчлагдахаас өмнө хамтдаа энэ номын дэлгүүрийг нээсэн байна. Тэрбээр нөхрийнхөө нөхцөл байдлын тухай ил тод мэдээлж, Нобелийн шагналт Лиу Шиабо нарын зохиосон ардчиллыг дэмжсэн 8-р Тунхагыг дэмжиж байсан юм.

Шинна нь Өвөр Монголын Нэгдүгээр саатуулах газар хоригдож байгаа хэмээн тэдний хүү Үйлсэд цагдаагийн газар мэдэгдсэн байна. Түүнийг хорьсон шалтгааныг “хууль бус менежмент” явуулсан хэмээн хэлжээ.

Police informed the couple’s son, Uiles, that Xinna is being held at the Inner Mongolia No. 1. Detention Center. The grounds given for her detention were “illegal management” of the bookstore.

Тэмцэгчийг энэ долоо хоногт сулланаа

Шинна нь AFP мэдээллийн агентлагт хэлэхдээ нөхөртэйгээ өнгөрсөн 4 дүгээр сараас хойш уулзах эрх өгөөгүй гэнэ.


Хадаа нь 1995 онд Хөххотод монгол үндэстний эрхийн төлөө тайван замаар эсэргүүцэл илэрхийлсэний дараа баривчлагдсан юм. Түүнд оноосон ял нь суллагдсанаасаа хойш дөрвөн жилийн дотор ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа явуулж болохгүй хэмээн заасан байгаа.

Хадаа нь Өвөр Монголын Ардчилсан Нэгдэлийг үүсгэн байгуулагч бөгөөд тус байгууллага нь сүүлдээ үйл ажиллагааныхаа эрхэм зүйлийг “Хан үндэстний колончлолыг эсэргүүцэн, Өвөр Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилалын төлөө” хэмээн тодорхойлсон байдаг.

Зарим монгол үндэстэн тэмцэгчид Өвөр Монголыг Умард Монгол хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь хойд хилээр зааглагддаг бүрэн эрхт Монгол улстай хамаатуулан хэлж буй юм.

Монголчууд нь Хятадын үндэстний цөөнх бөгөөд засгийн газрын статистикаар 6 сая орчим хүн амтай гэсэн буй.

Хүү нь хэл дуулгажээ

Цагдаа нар номын дэлгүүрт нэгжлэг хийж байхад Хадаа болон Шиннагийн хүү Үйлс нь дэлгүүрийн агуулахад ажиллаж байсан бөгөөд тэндээс гарч Интернэт кафед очжээ.

Тэндээс тэрбээр гадаадын хэвлэл мэдээллийн болон гадаадад байдаг Монголын хүний эрхийн байгууллагуудад хандсан байна.

ӨМХЭМӨ-ний мэдээлж буйгаар цагдаа нар Үйлсийг Интернэт кафед байхад нь баривчилж, орон нутгийн цагдаагийн хэлтэст байцаахаар авч явсан байна. Энэ явдал Бямба гаригт болжээ.

ӨМХЭМӨ-ний мэдээлж буйгаар Хөххотын цагдаагийн орлогч дарга нь Үйлсэд гэр бүлийнхээ тухай мэдээлэл тараахгүй байх, эцэг эхтэйгээ харилцаагаа таслах, ямар нэгэн “салан тусгаарлах” үйл ажиллагаа явуулах гэсэн зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурахыг шаардсан байна.

Мөн цагдаагийн дэд дарга хамтран ажиллах юм бол Үйлсэд сайн ажил олж өгөх болон бусад хувийн тааламжтай зүйлсийг амалсан гэнэ.

Үйлсийг тэр оройдоо цагдаагийнхан явуулсан боловч маргааш нь олон нийтийн амгалан сахиулах товчоон дээр дахин авчирсан байна. Түүнийг гадаадын хэвлэлийнхэнтэй утсаар ярьж байхад нь саатуулж, гар утсыг нь хураан авсан тухай ӨМХЭМӨ-ний хэвлэлийн төлөөлөгч ярьж байна.

Тэрбээр хэлэхдээ “эрх баригчид Шинна болон Үйлсийг гадаадын хэвлэл мэдээллийнхэн болон хүний эрхийн байгууллагуудад ярилцлага өгч, нөхцөл байдлыг мэдээлж байгаад нь ихэд цэрвэн айж байна” хэмээж байна.

Дэмжигчидийг онилж байна

Эрх баригчид мөн Хадаагийн суллагдах өдөр баярын цуглаан зохион байгуулах гэж байсан монгол зохиолчийг гэрийн хорионд хорьсон байна.

Говруудын Хуучинхүү нь зохиолч, тэмцэгч, Өвөр Монголын Ардчиллын Нэгдэлийн гишүүн бөгөөд 11 дүгээр сарын 11-нд Хорчин хошууны Тонглиао хотын цагдаагийн газарт саатуулагдсан байна.

“Би блогон дээрээ түүнийг суллагдмагц түүнтэй очиж уулзахаар төлөвлөж байна. Тэд намайг мэдээ тараачихна хэмээн айж, гарахаас нь өмнө гэрийн хорионд оруулсан байх” хэмээн өгүүлж байна.

RFA агентлагын мандарин хэлний газар ба Рачел Вандербинк мэдээллээ

No.1116 2010/12/16(Thu) 12:45:10
Хадааг суллах хугацаа ойртож байхад түүний эхнэр хүүг хорилоо / ӨМХЭМӨ
Хадааг суллах хугацаа ойртож байхад түүний эхнэр хүүг хорилоо

ӨМХЭМӨ
2010-12-04
Нью Йорк

Өвөр Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Хадаагийн 12 дугаар сарын 10-нд суллагдах мөч ойртож байгаа энэ үед Хятадын эрх баригчид Өвөр Монголын хүн ардын бодол санааг боох, болзошгүй жагсаал цуглаанаас сэргийлэх үүднээс шинээр дахин баривчилгаа явууллаа.

12 дугаар сарын 4-нд Хадаагийн эхнэр Шинна нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөххот дахь Монгол Судлалын Номын дэлгүүр дээрээсээ баривчлагдсан байна. Шиннагийн хүү Үйлсэд цагдаа хүчнийхэн түүний ээж Өвөр Монголын Нэгдүгээр саатуулах байранд хоригдож буй хэмээн мэдэгдсэн бөгөөд энэ нь ихэнх улс төрийн хоригдлуудын шоронд ял аван илгээгдэхээсээ өмнө хоригддог газар юм. Цагдаа нар номын санд олон цагын нэгжлэг хийсний дараа олон зуун ном, СD, бэлэг дурсгалын зүйлс болон бас бус зүйлсийг хураан авсан байна. Гэрч нарын хэлж байгаагаар номын дэлгүүрийн хаалга, цонхыг битүүлэн хаасан байна.

Яг энэ үеэр Хөххотын Сайхан дүүргийн Олон нийтийн амгаланг сахиулах товчооны арав гаруй цагдаа нар Монгол Судлалын Номын дэлгүүрийн агуулах руу орж, 13 цагийн нэгжих үйл ажиллагааг зохион явуулжээ. Цагдаа нарын нэгжлэгийн үеэр агуулахад ажиллаж байсан Үйлс үдийн 3 цагийн алдад агуулахаас гарч дөнгөөд Интернэт кафе олж, Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө (ӨМХЭМӨ), Ассошиэтэд Пресс болон бусад хэвлэл мэдээллийн болон хүний эрхийн байгууллагуудад хандан баривчилгааны эсрэг хариу арга хэмжээ авахыг хүссэн байна. Үүний дараахан цагдаа нар Интернэт кафед хүч түрэн орж ирж түүнийг орон нутгийн цагдаагийн хэлтэст хорихоор авч явсан байна.

Хууль ёсны ямар нэгэн журамгүйгээр цагдаа нар агуулахад байсан Үйлсийн хувийн комьютер, Шиннагийн өдрийн тэмдэглэл, тайлан тооцооны баримтууд болон Шинна, Үйлс нарын уншиж байсан номыг хүртэл хураан авчээ. Энэ долоо хоногт гуравдахь удаагаа номын санг нэгжиж байгаа нь энэ юм. Хэд хоногийн өмнө цагдаа болон Соёлын Зах Зээлийн Менежментын Товчооны хүмүүс тус номын санд ирэн долоон хайрцаг ном, CD болон DVD хураасан байна.

Орон нутгийн цагаар 23:30 цагийн үед ӨМХЭМӨ Үйлстэй саатуулах газраас гарсаны дараахан нь утсаар холбогдсон. Үйлс хэлэхдээ эрх баригчид түүнийг “Интернэтээр мэдээлэл тараасан” шалтгаанаар хорьсон хэмээн мэдэгдсэн байна. Түүнийг хорьж байхдаа түүний ээж Шинна нь “хууль бус менежмент явуулсан” шалтгаанаар хоригдож буй бөгөөд Олон нийтийн амгаланг сахиулах товчооноос “тогтоосон квотыг хэтрүүлсэн” үндэслэлээр шалгагдана хэмээн Үйлсэд мэдэгдсэн байна.

ӨМХЭМӨ Үйлсээс “тогтоосон квотыг хэтрүүлсэн менежмент” гэдэг нь ямар утгатайг тодруулахыг хүсвэл “энэ нь нарийн боовны газраас эрх баригчид гурван төрлийн боов худалдахыг анхааруулсаар байтал дөрвөн төрлийн боов жигнэж байгаатай л төстэй. Энэ нь тэдний зохиосон ямар ч утгагүй зүйл юм” гэсэн хариу өглөө.

Түүнийг суллахаас цагийн өмнө Хөххотын Олон нийтийн амгаланг сахиулах товчооны орлогч дарга цагдаагийн газар хүрэлцэн ирж, Үйлстэй биечлэн уулзсан байна. Тэрбээр Үйлсээс дараах гурван нөхцөл бүхий баримт бичиг дээр гарын үсэг зурахыг зөөлөн өнгөөр хүссэн байна. Үүнд:

1. Өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай ямар нэгэн мэдээллийг Интернэт болон утсаар тараахгүй байх.

2. Эцэг эхтэйгээ харилцах харилцаандаа зай авч, тэднээс харилцаагаа таслах.

3. Өөрийн эцэг Хадаа лугаа адил ямар нэгэн салан тусгаарлах үйл ажиллагааг ирээдүйд хийхгүй байх.

Орлогч дарга эдгээр нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурвал Үйлсэд сайн ажил, сайхан байшин, тэр бүү хэл царайлаг найз охин олж өгнө хэмээн амалсан байна.

ӨМХЭМӨ түүнээс цаасан дээр гарын үсэг зурсан эсэхийг тодруулахад “бид эрх чөлөө, үнэт зүйлсээ иймэрхүү зүйлсээр арилждаг хүмүүс биш тул бүү санаа зов. Хэдийгээр өнгөрсөн 15 жилийн турш бид хүнд хэцүү зовлонг туучин гарсан боловч эрх чөлөө, хүний эрх, нэр хүндийн төлөөх тэмцлээ хэзээ ч зогсоогоогүй агуу эцэг эхийн хүү болон төрсөнөөрөө бахархаж байна. Эцэгийг маань хэзээ хаанаас суллах талаар албаны үг сонсоогүй байгаа ч аавыгаа гэртээ эргэн ирэх тэр өдрийг тэсч ядан хүлээж байна. Олон нийтийн амгалан сахиулах товчооноос бидэнд тодорхой мэдэгдэхдээ Улаанхад (Хятад нэр нь Чифенг)-тай суллагдсаны дараа уулзах эрхгүй хэмээн хэлсэн. Би бас өөрийн ээжийн эрүүл мэндэд ихээхэн санаа зовж байна. Тэр 55 настай бөгөөд зүрх нь нилээд өвддөг болсон” хэмээн Үйлс өгүүлж байна.

Хадаагийн авга ах, Монгол сургуулийн багш байсан Хасчулуу гуай Хадаагийн хоригдож байгаа Улаанхад хотод амьдардаг бөгөөд ӨМХЭМӨ-нд утсаар мэдэгдэхдээ гадаадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөнөөс хойш орон нутгийн цагдаагийн газраас байнгын дарамт үзүүлж байгаагаа хэллээ. Тэрбээр Хадааг шоронд эргэж очих хүсэлтээ хэд хэд гаргасан ч зөвшөөрөл авч чадаагүй байна.

Өвөр Монголын зүүн урд орших Найман хошууны Жи-Ан хэмээх алслагдмал хотын тэмцэгч, тэрсүү үзэлтэн Арслан хэмээх залууг Хадааг суллагдах үед янз бүрийн чимээ шуугиан дэгдээж болзошгүй гэсэн үндэслэлээр хэд хоногийн өмнө хорьсон байна. Түүнийг Хадааг суллагдах үед Улаанхадад очиж дэмжихийг хориглосон байна. Түүнийг түр саатуулах газраас сулласан ч гэрийн хорионд байлгаж байна.

Хуучинхүү хэмээх бас нэгэн өөрөөр сэтгэгч зохиолч, тэмцэгч, Өвөр Монголын Ардчилсан Нэгдэл хэмээх хориотой байгууллагын гишүүн эмэгтэйг, Хадааг суллагдах чимээнээр монголчуудыг уриалсан үндэслэлээр Өвөр Монголын зүүнтээ орших Тонглиао хотноо гэрийн хорионд байна. Цагдаа нар түүнийг хорин дөрвөн цагийн турш хяналтандаа байлгасаар байна.

Өвөр Монголын Ардчилсан Нэгдэл байгууллагыг үндэслэгч Хадаа нь 1995 оны 12 дугаар сард Хөххотод баривчлагдсан “улс орныг хагалан бутаргах, тагнуулын үйл ажиллагаа” явуулсан хэргээр улс төрийн эрхийг нь хааж 15 жилийн хорих ял, дээрээс нь нэмж 4 жилийн ялыг өгсөн юм. Өвөр Монголчуудын дунд үндэсний баатар хэмээн өргөмжлөгдсөн Хадаа нь өнгөрсөн 15 жилийн турш шоронд хоригдож, Хятадын эрх баригчдын залхаан цээрлүүлэлт, хүмүүнлэг бус үйлдлийн дор тарчилсан ч Хятад дахь Монгол хүмүүсийн эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолын төлөөх цогтой тэмцлээ хэзээ ч зогсоогоогүй юм. Тэрбээр 2010 оны 12 дугаар сарын 10-нд суллагдах ёстой юм.

Орчуулсан нь ӨМХЭМӨ

No.1115 2010/12/16(Thu) 12:40:24
哈达是一面不倒的旗帜,让那些图谋不轨的企图见鬼去吧! / hulan

http://peacehall.com/forum/201012/boxun2010/157994.shtml 在这里记录了九几年哈达先生的认罪信,这只能说明中共的残酷,中共监狱对待政治犯和良心犯以及佛教人士是一样的,他们用着各种先进的刑具对待他们,迫害和残酷程度要超出其它刑事犯,在中共纳粹的监狱里钢铁都会被溶解,更何况是血肉之躯,即使我们的哈达写了悔过信,就算他现在还在写悔过信,那又能证明什麽呢,是他的懦弱吗,还是想告诉人们,哈达不值得英雄化?

不,法西斯,你错了,蒙古人的哈达既然坐满了十五年中共纳粹的牢狱,他就是蒙古人的英雄,就是指引蒙古年轻一代人的不屈的凯模,十五年间他让更多的蒙古人觉醒,这十五年他并没有浪费,因为他带动了数以万计的哈达的诞生。他是一面不倒的旗帜,让那些图谋不轨的企图见鬼去吧,就算哈达让中共折磨的成为植物人,他也是蒙古人不朽的旗帜,而这面旗帜会汇成K苏力コ的力量,号召蒙古人,起来的时刻已将临近。
转自Borma 女士的留言

No.1114 2010/12/15(Wed) 01:50:20
有人公开在博讯登出哈达先生写的检查及思想汇报,想证明什么? / hulan

有个叫“天国的女儿”的人近日在博讯公开登出了哈达先生看上去像是在1999年,也就是哈达入狱后的第四年在狱中写的三份检查及两份思想汇报原稿件,不知道是想证明什么?
http://peacehall.com/forum/201012/boxun2010/157994.shtml

无非不就是想证明哈达先生已经彻底“悔过”,已经向中共投降,想做个合格的和谐公民吗?或者是不是想证明“我看过后让我们曾经崇拜他的人失望”?(可能是公布此稿件人写的)http://peacehall.com/forum/201012/boxun2010/158076.shtml

我想如果哈达先生真的悔过投降,或者真的与中共当局妥协让步了,他就不会被关到今天了。(坐满整个15年所谓刑期,一天未减刑)也不会在监狱睡刑床。如果哈达先生与中共当局合作,那么再哈达先生入狱15年期间,其妻子新娜女士的书店就不会不断遭骚扰,监视和遭到查封,儿子维勒斯就不会被学校开除。

哈达先生入狱15年期间,在内蒙古赤峰监狱受到残酷虐待不说,他还受到经常性的殴打和虐待,受到所谓“监规惩罚”,包括关禁闭和睡铁床,即被强迫躺在一张铁床上,双手双脚都被铁铐固定在四个角上。哈达还被禁止跟其他犯人说话、被剥夺了会见亲属的权利,也不能得到任何的医疗,健康持续恶化。从最近公布的照片看他已经是一个身体瘦弱的老人了。

哈达先生在狱中曾说:监狱禁止他阅读书籍报刊,虽然他去年就订了南方周末和参考消息,但却从未收到过,家属送来的书也被狱方扣留。狱中食物极其恶劣,其身体状况也很差,经常大小便失禁,哈达先生怀疑狱方给自己下了某种药,导致他按照中共的指使遵照他们的意图写检查和思想汇报。维勒斯说,他随后向学医的朋友咨询得知,这可能是由神经系统紊乱所致。此外,哈达坐牢十年间却从未被允许过购买任何基本用品;狱中允许犯人与探监家属共进午餐,但哈达也同样被剥夺这一权利。此外,即便是维勒斯给父亲带来一床新褥子,也被狱方禁止。维勒斯希望能申请将父亲转至其它条件可能会好点的监狱,但哈达告诉他,不要奢望能得到与其他人一样的公平待遇。

哈达先生入狱期间,其妻子新娜女士不断的公开向国际人权组织,美国总统,相关国家和非政府组织呼吁关注她丈夫的悲惨命运。新娜女士纽约笔会写信说“自从1995年我的丈夫被逮捕后我和我的儿子成为公安厅和安全厅迫害,威胁和骚扰的对象。我们多次被当局没有任何法律手续和合法理由拘留,询问和殴打。2002年公安当局以“抢劫”的罪名逮捕了我的儿子并没有通过合法手续就判了他3年有期徒刑。法庭在开庭审判30分钟前才通知了我。

说到我丈夫的健康状况,他经常受到狱警和犯人的的殴打,经常被关进“单房”,最长的一次被关过66天。他没有电视,没有报纸。他的健康状况在日益恶化。他有消化系统和神经系统疾病,却没有得到任何治疗,反而在监狱不断恶化。最近他的腿不好,视力不断减退。今年1月份监狱当局把他送进一所不明的医院去检查身体,在整个检查过程中他被戴上手铐和脚镣。但是检查的结果既没有通知我和儿子,也没有通知哈达本人。 每次我们去探监,他的状况没有任何改善。唯一鼓舞我们克服这种磨难的是哈达的坚定的信念。每次探望,我们从未看见他有笑容。但是上次当我告诉他世界各地热爱自由的人们在鼓励我们,支持我们的时候他脸上有了微笑。”新娜女士说道。

哈达先生的妻子对一个国外电台说,“监狱对他很糟,在最后一次看到他时,他生了病,很显老,很虚弱。他们不允许他接受家里的食物,不允许他阅读书和杂志。也不可以接受电话,被单独隔离,不能与在同一监狱的其他蒙古人沟通。

哈达的儿子维勒斯说,他去探望父亲哈达,发现哈达已经白了头,身躯变得十分瘦小。囚禁哈达的8个人的牢房见不到阳光。当局不让他自己购物,也不给他看病。

新娜说,哈达在狱中写了一份上诉书,坚持他是无罪的,要求司法机关重新审理他的案子。新娜在看望他时,哈达把上诉书的内容念给新娜听。后来监狱方面拒绝把这份上诉书寄出来,原因是哈达在上诉书中说,狱方指使其他犯人打他,但是狱方认为这不符合实际情况,于是不允许他把上诉信寄出。哈斯朝努透露,自从他写了这份上诉书后,狱方开始以降低伙食水平进行报复。

2008年3月31日,哈达先生在狱中会见新那时只能口述口述申诉:
一, 关于分裂国家罪:
1, 分裂国家是指组织、策划、实施分裂国家,破坏国家统一的行为,而我是只是一个普通的知识分子,个体书店的经理,并不具备分裂国家的条件,更没有明确的行为。
2, 我所指的“全民公决”的不是指现在条件下进行的,而是指在未来中国民主条件下实行全民公决,而且“全民公决”是当今世界各国,解决民族问题的通常做法,如:“加拿大魁北科独立”、“东西コ合并”都是用“全民公决”的方法解决的,世界各国并没有把“全名公决”作为犯罪。
3, “南民联”是一个社团,而不是反革命集团。结社自由是宪法所允许的,是公民的合法权益,理应受到宪法保护。
4, 新旧刑法中,均无反革命罪和分裂国家罪的罪名。那么,这是谁编造出来的?这是法律所不允许的。
5, “分裂国家罪”的成立,首先是由武装割据的行为,而我并无上述行为,所以不具备分裂国家罪的主管条件,更构不成此罪。
6, 正因为这样,世界上任何一个讲理国家,均不承认我是罪人,只有中国政府承认我是罪人, 并重判我入狱,多年的申诉,也置之不理,一味陷害。
7, 台湾的连战才是真正的罪人,可他非但不未被判,且成了胡温政权的座上宾,89年“6,4”后在美国的华人在美游行,中国政府非但不迫害,且声援支持?
8, 虽然颁布了“民族区域自执法”,但中国和内蒙古自治区领导人,特别是汉族领导人,根本不把它当作法律来对待,所以,我们的权力常受到侵犯,但蒙古人敢怒不敢言。
9, 关于自决权问题,现代国际法, 明文规定允许“民族自决权”我相信,蒙古民族也由自决的权力,但我没说在现在行使自决权,而是在今后的历史时期。所以我没有触犯任何法律。
10,关于出版刊物,办班问题,内容健康,规模很小。且我和特格西都没有参加,K龙,长命和陈海山均直接参加了,可他们都回家了,这也说明此事不违宪,起诉书的指控是无理的。

二, 关于间谍罪:
1, 我没有向任何外国人传递任何秘密文件,
2, 我没有接受任何国外人给的美元,我确实有美元,但那是书店作国外业务时换的,在审讯中,不这样说,他们不停止折磨,现在这才是石化是说,若不信,请拿出证据来。
3, 我之所以对内蒙党委办发的(1994)13号文件(简称13号文件)感兴趣,主要是想要弄清共产党民族政策理论与实践不符的内幕,通过此文件,才知道这些文件才起着主导政策的作用,其他都是虚的。
4, 13号文件在当时并不秘密,它在内蒙古师大全体师生中均传达过,广大师生和我一样都是非党员,且抄件很多,我看到的也是手炒件。
5, 中国宪法明文规定:不得搞民族歧视和压迫,内蒙党委竟抛制出有严重民族压迫内容的错误文件,他们不但不服法律责任,反而利用手中权力栽赃与我,真是天理难溶。

三, 关于判决
1, 判决书称:我的犯罪事实基本清楚,这符合拘役、管制、有期、无期四个条件的哪一个?是否可理解为四个都符合?为什么会出现这样的情况,这绝不是偶然的,既然如此,理由很简单,那就是我无罪!所以,我强烈要求,最高法院为我平反,换我清白?
2, 我坚信我得到彻底平反以后,公安、检察、法院等负责人的法律责任会被追究的,还有,政界插手之人的法律责任也会被追究的。同时,被抓的所有的人会得到平反,赔偿,我的书店也会得到赔偿。
3, 至于执法机关(监狱)11年来对我不断施加酷刑、体罚、虐待,所造成的严重后果,指使犯人打我,侵占我的大批财物,毁灭大批证据等许多犯罪行为,请最高法院立案侦查,到时我会提供证据,陈述清楚的。
4, 到目前为止,司法人员违反了以下法律,有关条款:(1),宪法、刑法,(2)刑侦法(3)警察法(4)赔偿法(5)检察院组织法(6)法官法(7)检察官法(8)法院组织法(9)监狱法(10)反兴奋剂条例.
5, 中国政府违反了禁止酷刑条例等有关国际法………(至此通话的电话被掐断)
注:1,此申诉信件仅凭哈达的口述未经书面校对狱方扣下了书面稿,所以只是一个粗线条,还需进一步完善。
新那于08 年3 月31日
http://www.lupm.org/chinese/pages/080411.htm
http://www.smhric.org/Chino_219.htm

在这个申诉书中我没看到那个所谓的“检查”及“思想汇报”相关的内容!

哈达妻子新娜女士曾经想中共总书记胡锦涛、中国总理温家宝发出公开信中说:" 我对哈达的判决是不服的,更多的包括蒙古族同胞在内的广大民众也是如此,所以哈达的案子至今仍受到国内外各界人士的关注和抗议,原因就在于这是一起典型的民族压迫事件. " ...第三、释放所有政治犯,包括释放我丈夫哈达等因民族问题被关押的政治犯,并停止对其他因政治问题而遭不公正待遇之人的迫害。
http://www.lupm.org/chinese/pages/080412.htm

如果真一切都不曾发生,我相信哈达先生确实与中共同流合污了,妥协了,投降了。
再换一个角度说,如果哈达先生的确写了“检查”及“思想汇报”,那也是在中共当局巨大的精神压力和药物摧残下,为了缓和和改善狱中条件作为权宜之计写下的。这不足以证明哈达先生真的汇报了所谓的“思想改造”,不足以证明从心底写出了所谓的“检查”。这种中共式的意识形态,已经不再是衡量一个人品コ准则的标尺了。

而今,有人公布哈达先生早年写的亲笔“检查”和“思想汇报”,反而暴露出中共虚伪的一面。害怕把哈达先生“树立”成南蒙古人的民族英雄,想通过此种卑劣手段,意图毁掉哈达先生在南蒙古的社会的名誉和声誉。通过“证明”哈达先生与中共的“妥协让步”,也恰恰变相说明了中共政权在南蒙古已经名誉扫地。其实,公布哈达先生手记原件,毁掉的正是中共自己的社会声誉。这一点。南蒙古人应该在明白不过了!
2010年12月13日
http://www.lupm.org/chinese/pages/101213.htm

No.1113 2010/12/15(Wed) 01:49:20
以下のフォームに記事No.と投稿時のパスワードを入力すれば
投稿後に記事の編集や削除が行えます。
298/300件 [ ページ : << 1 ... 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 ... 38 >> | 過去ログ | 画像リスト ]