|
Зохиолч эмэгтэй хятадуудад тамлуулж байхад үзэг нэгт нөхөд минь юунд чимээгүй байна вэ?
2011-10-05 10:45:07 - Нийслэл
Монголд хүүтэйгээ ирсэн үедээ
Өвөр Монголын зохиолч эмэгтэй Г.Хуучинхүүг Хятадын цагдаа нар хэрцгийгээр тамлан зовоосон тухай мэдээлэл тархаад байна. Харахаас нүд хальтирч, сэтгэл шимширмээр зураг хөрөгтэйгөө интернэтээр цацагдах боллоо. Гэтэл элэг нэгт монголчуудаа гэж залбирдаг, монгол гэхээр л хоёр нүднийх нь харц ер бусаар тодрон гийдэг оюунлаг эмэгтэйн төлөө бид яагаад ганц үг ч дуугарахгүй байна вэ. Бүр тодруулж хэлбэл, Монголын зохиолчид, зохиолчдын байгууллагын төлөөлөл юунд чимээ аниргүй байна вэ.
Элэг нэгт монгол бүсгүйгээ хятадуудын гарын шүүс болж буйг мэдсэн даруйдаа л зохиолчид хүний эрхийг ингэж бүдүүлгээр зөрчиж байгааг эрх баригчдад нь болон дэлхий нийтэд сонордуулах учиртай. Жагсаал цуглаан зарлаж, дуу хоолойгоо нэгтгэн Хятадын Элчин сайдын яамныхныг зэмлэж, уриа лоозон барьж, мэргэжил нэгт нөхрийнхөө төлөө ассан бамбар шиг л дүрэлзмээр юм. Гэвч бодсоноос минь тэс өөр шүү. Үгийн урлагийн мэргэд арай ч ийм хүйтэн хөндий байж, хүн чанаргүй, эх орон ч бус загнамааргүй л санагдана. Хэдий өөр өөр улс орны харьяанд байдаг ч элэг нэгт монголчууд маань л бие биенээ гэхгүй бол энэхэн дэлхий ертөнц дээр өөр хэн биднийг нааш гэхэв дээ. Ёстой нөгөө, гэлэн гуай гэх нь байтугай гөлөөг ч гэж дуудах хүн олдохгүй биз дээ.
Өөр ямар ч улсад харьяалагдсан ч бид яах аргагүй монгол үндэстэн. Монгол монголдоо хайртай баймаар байна. Яагаад гэвэл бид энэ орчлонд цөөхүүлээ шүү дээ. Г.Хуучинхүү гэгч эмэгтэйг юуны учир хятадууд тамлан зовоогоод байна вэ гэхээр, маш өрөвдөлтэй. Зохиолч эмэгтэй хэдэн жилийн өмнө өвөг дээдсийнхээ нутаг болох Монголд ирсэн байна. Тэгэхдээ өөрийн хүү Цээлийгээ дагуулан иржээ. Ингээд Монгол орны үзэсгэлэнт сайхан газруудаар аялж, түүх соёл, өв уламжлал, найр найдам бүхий л зүйлтэй нь сайтар танилцан элгээ дэвтээж аваад буцсан аж.
Уг аяллынхаа дараа "Сүнсийг минь хурайлсан монгол дэлхий" гэсэн нэртэй аян замын тэмдэглэл бичиж, www.mongolger.net зэрэг өөрийнхөө сайтууддаа тавьсан байна. Үүнийг нь Хятадын шүүх цагдаагийнхан буруутгаж мань хүнийг хорьж цагдан, тамлах зовоох ажиллагаагаа эхэлжээ. Эн түрүүнд монгол гэсэн үг орсон бүх сайтуудыг нь хаасан байна. Улмаар зохиол бүтээлийг нь устгасан байна. Тэгээд л цагдаж эхэлсэн аж. Гэрийн хорионд багагүй хугацаанд байлгасны дараа сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлж ч үзсэн гэнэ.
Ийнхүү эгэл жирийн нэг сэхээтэн эмэгтэй өвөг дээдсийнхээ нутгаар явж элгээ дэвтээснийхээ шанд хятадуудын тамлалд зовж байх гэж. Монгол цус, монгол үндэс, өв соёл, угсаа гарлынхаа төлөө хүн ингэж л зүтгэдэг юм байна. Үр хүүхэд, хойч үедээ бид ийм л өвөг дээдсийн удам угсаа шүү гэдгийг мэдрүүлэх гэж л амиа үл хайхран, өөрийгөө золиослон тэмцдэг юм байна. Гэтэл манай зохиолчдын байж байгаа царайг. Уул нь, манай Зохиолчдын хорооныхон саявтархан Хөх хотод очоод ирсэн дуулдсан Элэг нэгт, мэргэжил нэгт зохиолч бүсгүй нь тэнд цагдаа нарын зугаа болоод байж байгааг мэдээгүй л ирсэн байна, арай ч дээ.
Саяхан Сү.Батболд 300 сая ам.долларын зээл урд хөршөөс Өвөр монголчуудыг өмөөрөхгүй, оргуул босуулуудыг нь буцааж өгнө гэж ам өчгөө өгч байгаад авсан сураг бий. Арай энэ үнэн юм биш биз дээ. Тэгээд үзэл суртлын зэвсэг болсон энэ зохиолчдын байгууллага нь амаа үдүүлчихсэн мэт суугаад байна уу. Монголын зохиолчдын эвлэл ядахдаа эмэгтэй даргатай, тэр нөхөр өөрөөрөө жишиж болдоггүй юм болов уу. Ингэхэд Монголд зохиолч гэж байдаг юм болов уу.
Ө.МАНЛАЙ
Eh survalj: http://www.medee.mn/main.php?eid=4793
|
No.1571 2011/10/06(Thu) 09:17:37
|
☆ Re: / Danabal |
|
|
|
Зочин 2011-10-06 04:18:24 hee, gadaad hergiin buhen buten yam ene gants emegteigees ch doloon dorhulchgar baih bailgui yun heleltseer hiij mongold avchrah Bas ene bidendhamaagui hujaa ene ter gej bicheed baigaa ulsuud arai l boloogui bainadaa chaavaas
g 2011-10-05 20:54:46 mongolchuudad tiim zureh zorig setgel baihgui bailui hen avilga ogoh nive geed sheesee goojuulah shahan suuj baigaa bailgui
шоогоо 2011-10-05 16:58:27 Нэг хужаа хүүхэн л байна шүү дээ. Юунд нь сүйд болдог юм бэ
Зочин 2011-10-05 16:30:41 OMHII HJTADUUDIIG TENGER NIRGEG,TYYNII ERH CHOLOOND HALDSAN HJTADIIN KOMMUNIST TENEGUUDED ZAHIDAL BICHEN DARMT YZYYLEH NI MONGOLCHUUDIIN ERH BAIH ESTOI.
ji 2011-10-05 16:11:31 Za yamar ch uuh tuuhtei heniig ni ch medehgui baij yun surjignetsgeedeg yum be de.Mongol irgeniig ingesen bol yahav, ene bol hyatad irgen. Hytadiinhaa huuli yosoor yavah yostoi.
Зочин 2011-10-05 15:05:25 ЛУЙВАРЧАД ХЯТАДЫН МӨНГӨӨР ИРГЭДИЙГ ХУУРЧ ТӨРИЙН ЭРХИЙГ АВСАН ШҮҮ ДЭЭ ИРГЭД МИНЬ ҮҮНИЙГ УХААРЧ ДАХИН БҮҮ СОНГООРОЙ
aagii 2011-10-05 14:52:56 Demjij bna bid yah arguigui ahan duus tsus neg hedii boltol muu uvurmongol geh be dee. ted tusdaa garch chaddaggui yum aa gehed bid tedend tuurga tusgaar MONGOL gej bdag yum shuu bid ahan duus gej demjih heregtei l yum shig sanagdaj bna.
Зочин 2011-10-05 14:27:45 Mongol ulsiin darga noedni bugd hujagiin huuhduud yuum chin Tserendorjtan Danzantanguudiig soliovol uur boloh baih
x 2011-10-05 11:57:03 zailaa omxii xujaa bidend ymar xamaatai ym ovor mongolchuud xezee mongol xunii toloo bsiin tenegtex ymaa ta nar xujaa nar mongold ireed mongol xuniig zodoj bxad ta nar temtsel xiisen ymuu elchingiinx ni omno jagsaal xiisen ymuu xujaa nar ooriin xariyanii xunee yax ni chamd ymar xamaatai ym bie bienee alj l bval sain biz omxii xujaa nar
arai ch dee 2011-10-05 11:54:57 bid nar yamar hubia hicheesen muuhai uls be? Obor Mongolchuudiig mini alj talj zobooj tamalsaar baihad bid zondoo l duugui bailaa sh dee.Eserguutseliin jagsaaliig zohion baiguulbal oroltsoj tsus negt mongolchuudiinhaa toloo tedniig setgeleeree demjimeer bnaaaa.Zohion baiguulaacheeeeee
ariunaa 2011-10-05 11:48:33 yanaa ene emegteid tuslah yamar arga bnaa Mongoliin irgen bolgoj bolohgui yum uu? neeree l Muu zugiin 10 har tenger hujaa nariig but nergej sain zugiin arvan tsagaan burhan tsus negt Mongolchuudiig mini ebeej yabag
bayar 2011-10-05 11:25:31 gadaad xariltsaanii yaam xeleltseer xiij mongoliin irgen bolgoj avaach ee.uur yamar ch arga baixgui.
иргэн 2011-10-05 11:00:59 Сайн зүгийн тэнгэр бүхэн харж хамгаалж яваг дээ
|
No.1572 2011/10/06(Thu) 09:24:59
|
|