|
Монголын аврагчид Японыг зорихоор боллоо
Японы Хоншю арлын зүүн хэсэгт тохиосон газар хөдл өлт, түүнээс үүдсэн цунамийн уршгаар 10.000 гаруй хүн амь насаа алдан, 12.000 гаруй хүн ор сураггүй болж, олон сая иргэн хүнд гэмтээд байгаа талаар NHK өчигдөр мэдээлэв. Монгол Улсын Засгийн газар Японд онц аюултай байдал үүссэн даруй хуралдан, аврах ажиллагаанд 30 аврагч, 200-300 хүний бүрэлдэх үүнтэй зэвсэгт хүчний баг явуулах боломжтой гэдгээ Японы Засгийн газрын тэргүүн Наото Кан-д албан ёсоор мэдэгдсэний хариуд тус улсын Засгийн газар 12 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг ойрын хугацаанд явуулахыг хүсчээ.
ОБЕГ-ын Аврах тусгай ангиас сонгогдсон 12 аврагчтай Шадар сайд М.Энхболд өчигдөр уулзаж, “Эр зориг, авхаалж самбаатай ажиллаж, олон хүний амь нас аварч, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваарай” гэж захив. Аврах тусгай ангийн захирагч, дээд ахмад А.Батмөнхөөс энэ үеэр цөөн асуултад хариулт авлаа.
-Манай аврагч нар газар хөдлөлт болсон бүсэд ажиллаж байгаагүй. Ямар шалгуураар аврагч нараа сонгосон бэ?
-Манай аврагчид ОХУ, БНСУ-д удаа дараа сургалтад хамрагдан, дадлага сургуулилалт хангалттай хийсэн залуус. Дадлага туршлага, биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны бэлэн байдлыг шалгуур болгон аврагч нараа сонгосон.
-Онц аюултай бүсэд ажиллах аврагч нарынхаа эрүүл мэндийн даатгалын асуудлыг хаанах хариуцаж байгаа вэ. Хаана аврах ажиллагаанд оролцох талаар мэдээлэл ирсэн үү?
- Нэг аврагч жилдээ 17.5 сая төгрөгийн даатгалд хамрагддаг юм. Одоогоор яг хаана ажиллах тухай мэдээлэл ирээгүй байна. Манай багт эмч, сэтгэл зүйч, химич багтаж байгаа гэв. Аврах ангид доод тал нь таван жил ажилласан 26-38 насны аврагч энэ багт багтаж байгаа юм. Тэднийг Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, шадар дэслэгч Ц.Эрдэнэбилэг ахалж явахаар болжээ.
“Аврагч авах хүсэлт даваа гаригийн өглөө ирсэн. Сонгон шалгаруулалт хийх, бичиг баримт бүрдүүлэх ажлаа эхэлсэн. Виз нь амжиж гарвал мягмар гаригийн үүрийн 04.30 цагт Япон явж, 14 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэнэ. Дараагийн баг авах эсэхийг тухайн үед шийднэ” гэж ОБЕГ-ын дэд дарга, тэргүүн комиссар Д.Намсрай ярилаа.
Eh survalj: http://www.mongolnews.mn/i/17188
|
No.1400 2011/03/15(Tue) 13:40:46
|
☆ Re: Монголын аврагчид / DANABAL |
|
|
|
zurag oruulah argiig n medehgui bn.
|
No.1401 2011/03/15(Tue) 13:41:38
|
|