|
Өвөрмонголыг Монголд “бэлэглэнэ” Dandaa.mn Өчигдөр 14 цаг 16 минут Урлаг Урлаг
* * * | * * | * * | * * | * * | * *
Монгол Улс, БНХАУ-тай дилломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан Өвөрмонголын өөртөө засах орны соёлын өдрүүдийн арга хэмжээ “Өвөрмонголын гэрэл зургийн үзэсгэлэн”-гээр Уран зургийн галерейд өчигдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд урд хөршийг төлөөлж БНХАУ-ын КН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Хэ Бө Ча, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын тэргүүн Баатар, манай улсаас Гадаад харилцааны сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцон, тууз хайчилж, нээлтийн үг хэлсний дараа үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг сонирхсон юм. Гэрэл зургийн тайлбар хийж байгаа Эв хэмээх өвөрлөгч эртэй цөөн хором ярилцлаа.
-Өвөрмонголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн урьд өмнө манайд гарч байсныг санахгүй байна? -Хоёр орны найрамдалт харилцааны 60 жилийн ойд зориулсан энэ бүтээлүүд манай орны тухай өргөн мэдээллийг өгөх байх. Чиний зөв өө! Урьд өмнө Монголд бидний тухай гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэнгийн аль нь ч гарч байгаагүй. Эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн хэрээр хоёр орны соёл боловсрол, худалдаа, аялал жуулчлалаар хамтын ажиллагаа улам нэмэгдсээр байгааг энэ соёлын өдрүүд харуулж байна. Үзэсгэлэнд дэлгэсэн зургуудаар Хятадад бас үзэсгэлэн гаргаж байсан юм.
-Эдгээр зураг Өвөрмонголын хэдий үеийг илэрхийлж байна вэ? -Сүүлийн 20 жилийн аж амьдрал, хөгжил, цэцэглэлтийг харуулсан зургууд. Энд 150 бүтээл бий.
-Эдгээрийг манай улсад бэлэглэнэ гэж сонслоо. Үнэн үү? -Тиймээ. Үзэсгэлэн 27-нд өндөрлөнө. Тэр өдөр Монгол Улсын БСШУЯ-д албан ёсоор гардуулна. Дашрамд сонирхуулахад, ӨМӨЗО-ны соёлын өдрүүдийн хүрээнд Соёлын төв өргөөнд “Найрамдлын магтаал” тоглолт болж, МҮОНТ-ээр “Чыби” нэртэй уран сайхны кино гарлаа.
Мөн Урадын дунд ба Зүүн Үзэмчин, Шинэ Барга хошууны уран бүтээлчид Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгуудаар аялан тоглолт хийж эхэлжээ.
|
No.842 2009/06/27(Sat) 11:53:05
|